АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГИЙНХАН СУРАГЧДАД СУРГАЛТ ХИЙВ

2018-12-18 07:49:00 | 188 | 0


  Жаргалант суман дахь хүүхэд хамгааллын хамтарсан багаас сумын Ерөнхий боловсролын сургуультай хамтран ахлах ангийн сурагчдын дунд Хүүхдийн эрхийн конвинец, нэмэлт тогтоолууд улалмжлалт сурах арга зүй, өсвөр үеийнхэний харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт хийв. Сургалтанд 9-12-р ангийн 100 гаруй сурагч оролцлоо. Сургалтыг тус сургуулийн нийгмийн ажилтан Р.Бямбажав удирдан явуулсан юм. Мөн сумын ЗДТГ-ын нутгийн захиргаа, эрхзүйн ажилтан, хүүхэд хамгааллын хамтарсан багийн нарийн бичгийн дарга Д.Мөнхнаран “Сумын хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл хийв. Сургалтын үеэр сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохиоход нийлбэр дүнгээр Х.Одончимэг багштай 11-р ангийн хамт олон тэргүүлжээ.

Жаргалант суман дахь сурвалжлагч М.Баярмагнай

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА