АРХАНГАЙ ХАНГАЙ СУМЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ – 2018

2019-01-14 10:48:32 | 169 | 0


-2018 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр есөн ажлыг хийжээ. Үүнээс онцлоход Соёлын төвийн дээвэр шинэчлэх ажлыг цахим тендер шалгаруулалт явуулж барилга угсралтын Гурван тамир ХХК нь 39.330.262 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийсэн байна.

-Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Авто зам”ХХК 45.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр модон гүүрийг барив. Бороо ус ихтэй үед иргэд машин болон мотоциклоор явахад хүндрэлтэй байсан асуудал шийдэгдлээ.

-Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 50.000.000 төгрөгөөр “Авто зам ХХК” сумын хогийн цэгийг дарж булах, 7 га-д хашаа барих ажлыг хийв. Мөн хашсан газрыг трактораар малтаж, карьер хийлээ.

Г.БАЙГАЛМАА

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА