АРХАНГАЙ АЙМГИЙН ХАНГАЙ СУМАНД “ТЭРХИЙН ГОЛЫН ЖАВАР” МӨСНИЙ БАЯР БОЛОВ

2019-01-29 06:47:08 | 120 | 0


  “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж-Нийгмийн эрүүл мэндийг дэмжье” уриан дор “Тэрхийн голын жавар” мөсний баярыг 01 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 150 гаруй хүн оролцож гүйлт, мөсөн шагай, тэшүүр, кирлинг, буухиа, олс таталт гэсэн төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулав.

  Багийн дүнгээр Г.Сүрэнхорол ахлагчтай Хүүхдийн цэцэрлэг тэргүүлж, Э.Дэлгэрцогтахлагчтай Чандмана баг, Г. Алтантүлхүүр ахлагч Арбаясгалан багууд удааллаа. Энэ жилийн мөсний баярын зохион байгуулагчаар сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль ажиллав.

Хангай суман дахь сурвалжлагч Г.БАЙГАЛМАА

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА