АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМАНД ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ӨДӨРЛӨГ БОЛОВ

2019-05-13 10:04:03 | 734 | 0


Хашаат сумын Цайдам багт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас багийн иргэд, малчдын дунд нээлттэй өдөрлөг хийв.

Өдөрлөгөөр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас 2018 онд ажлын үр дүнг тайлагнаж, цаашид хийх ажлын талаар иргэдтэй ярилцаж, санал бодлыг сонсов. Цогцолбор газрыг зохистойгоор хамгаалах зохих мэдлэг ойлголттой байж, иргэний эрх үүргээ ухамсарлан хамтын ажиллагаагаа сайжруулахыг тус газраас уриалж байлаа

Өдөрлөгт оролцогчдын дунд асуулт хариултын “АХА” болон дартсны тэмцээн явуулж АХА тэмцээний ялагчаар иргэн Д.Надмиддорж, дардсанд мөн багийн малчин Ч.Энхбаяр тэргүүлжээ.

Хашаат суман дахь сурвалжлагч А.Лхагвасүрэн

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна