АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

2019-05-13 10:04:51 | 98 | 0


Хашаат сумын Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болж, 630 гаруй эмэгтэй оролцов. Чуулган хоёр өдөр үргэлжилж гар бөмбөг, дартс, даам, ширээний теннис, олс таталт, буухиа гэсэн тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, хүндэтгэл хүлээн авалт, уулзалт ярилцлагаар үргэлжлэв.

Чуулганыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ивээн тэтгэж, мэндчилгээ дэвшүүлэн оролцсоны дээр Монголын Зөв амьдрах ухааны зөвлөх багш, геологич судлаач Цэвээндоржийн Агайлий “Монгол ухаан” сэдвээр сонирхолтой лекц уншив.

Энэ үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн эмэгтэйчүүд энгэрээ мялаалгажээ. Чуулганаас эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, үр хүүхэд, залуу үеийнхэндээ үзүүлэх үлгэр дууриал, хүмүүжил төлөвшлийн талаар эмэгтэй хүн бүр хэрхэхийг зөвлөсөн зөвлөмж гаргав.

Хашаат суманд 1959 онд “Залуучуудын хөдөлмөр соёлын чуулган” гэж зохион байгуулсан нь улсдаа анхдагч үйл явдал болж МХЗЭ-ийн төв хорооноос Зил-164 маркийн автомашин, үүрд хадаглагдах тугаар шагнагдаж байсан түүхтэй. Тэгвэл 60 жилийн дараа ийм томоохон чуулган боллоо.

Хашаат суман дахь сурвалжлагч А.Лхагвасүрэн

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА