ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ

2019-05-28 08:59:33 | 53 | 0


Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 4-р сарын 23-ний өдөр цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар хяналтын камер нь салгаатай, бичлэг байхгүй, үйлчилгээний ажилтан мэдээлэл технологийн анхан шатны сургалтад хамрагдаагүй, үйлчлүүлж байгаа иргэдийг цахим үнэмлэхээр бүртгэл хөтөлдөггүй, тоглоомын жагсаалт гаргаагүй, цагийн хуваарьгүй, ажиллах дотоод журамгүй, үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлээгүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл тааруу, сургуулийн ойролцоо байрлалтай, механик агааржуулалтын системгүй, өдрийн гэрэлтүүлэг муутай зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймээс Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудыг эрхийг түр түдгэлзүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлаа заасан хугацаанд арилгаж хариуг албан тоотоор 5-р сарын 21-нд ирүүлэхийг мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА