СПОРТЫН ТӨРӨЛЖСӨН СУРГУУЛИАС ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТАН ТӨРЛӨӨ

2019-05-28 09:25:21 | 100 | 0


Энэ оны 4-р сарын 20-26 нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болсон Жиү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 120 орны 1600 гаруй тамирчин оролцжээ.

Энэ тэмцээнд Архангай аймгийн Булган сумын харьяат, Спортын төрөлжсөн сургуулийн жүдо, жюү-жицүгийн багш дасгалжуулагч Болдбаатарын Цэнд-Аюуш, Цэнхэр сумын харьяат тус сургуулийн 8а ангийн сурагч Баатарболдын Баасансүрэн нар оролцсон байна.

Насанд хүрэгчдийн 62 кг жинд барилдсан Б.Цэнд-Аюуш 5-р байр эзэлсэн бол өсвөр үеийн охидын 48кг жинд барилдсан Б.Баасансүрэн Дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн болжээ.

Монгол улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерсийн нийт 55 тамирчин, 3 дасгалжуулагч, спортын 3 сэтгүүлч-зураглаач, албаны 9, нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

Эх сурвалж: Аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургууль

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА