ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ

2019-05-30 10:28:06 | 47 | 0


Монгол Улссын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар монгол бичгийн хэрэ глээг нэмэгдүүлэх, үндэсний бичиг соёлоороо бахархах үзэл, ухамсрыг олон түмний оюун санаанд төлөвшүүлэх, сурах, судлах эрмэлзэл төрүүлэх өв уламжлалыг сэргээх, сурталчлан таниулах, эх оронч, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ыг тэмдэглэв. Энэ хүрээнд “Жамъянгарав ба утга зохиол” эрдэм шинжилгээний бага хурлыг хийж, насанд хүрэгчид, сурагчдын дунд ”Зөв сайхан бичигтэн”, “Түргэн уншлага”-ын уралдаан, уншигч зохиолчдын уулзалт, уран бичлэг, ховор номын үзэсгэлэн гэдэг арга хэмжээг зохион байгууллаа.

Иргэд, олон нийтэд монгол үндэсний бичгийн өв соёл, уламжлал, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Тэнгэрийн бичиг-2019” уран бичлэгийн үзэсгэлэнг аймгийн Нийтийн номын санд дэлгэжээ. Энэ үеэр Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор эртний судар, монгол бичгээр хэвлэгдсэн номыг уншигч олонд сурталчиллаа.

МУСГ-т зүтгэлтэн, зохиолч Монгол уламжлал акедемийн тэргүүн, доктор, профессер Л.Дашням, МЗЭ-ийн шагналт зохиолч, Хантамир утга зохиолын төвийн тэргүүн, Минжинсайхан, МЗЭ-ийн шагналт зохиолч, Хантамир төвийн гүйцэтгэх захирал Б.Урангоо, МЗЭ-ийн гишүүн, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлийн эрхлэгч Д.Хишигжаргал нар уншигчидтай уулзаж, өөрсдийн зохиол бүтээлээс сонирхууллаа.

“Жаямъянгарав ба утга зохиол” эрдэм шинжилгээний бага хуралд хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор Д.Ганболд “Батсүжигт, Бандидахамбо Жамъянгаравын сүмбүмд дурдсан бүтээлүүдийн тухайд”, МУСГЗ, доктор, профессор Л.Дашням “Утга зохиолоор дамжуулан монголчуудыг соён гэгээрүүлж ирсэн тоймоос”, МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн багш Д.Чимэгбаатар, П.Алтанзул “Утга зохиолын онолын хөгжлийн асуудалд”, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор (SnD), профессор Ч.Пүрэвдорж “Жамъянгарав гэгээнтний үйл бүтээлээс улбаалан бурхны шашны гүн ухааныг төсөөлөх төдий өчүүхэн санаа”, доктор PhD Ц.Наранцэцэг, Анагаах ухааны магистр Б. Батхуяг “Хувилгаан дагшинт Жамъянгарав алдартны төрөл үеийн магтаал товч хураангуйн тухайд” сэдэвт илтгэл бүтээлүүдээ хэлэлцүүллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА