АРХАНГАЙ АЙМГИЙН ХХААГ ЖИМС ЖИМСГЭНИЙ СУУЛГАЦЫГ 10 ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БАЙНА

2019-05-30 10:29:36 | 81 | 0


Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 13 сумын жимс жимсгэнэ тариалагчдын захиалгын дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5400 ш чацарганы, 210 ш бэсрэг алимны, 200 ш чавганы суулгацыг татан авчээ.

Жимс жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, 6 жилийн хугацаатай хүүгүй зээлээр, гэрээний дагуу олгож байна.

Хөнгөлөлттэй зээлээр олгож буй эдгээр суулгацыг тариалснаар аймгийн жимс жимсгэнэ тариалах талбай 5%-иар, шинээр жимс жимсгэнэ тариалагчдын 35-аар нэмэгдэж байна хэмээн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА