АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМАНД 105 МЯНГАН МОД УРГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2019-05-30 10:37:24 | 49 | 0


Цөлжилт, шар шороон шуургыг багсгах зорилгоор Өгийнуур сумын “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс 75 мянган мод үржүүлэх, 30 мянган ширхэг чацаргана 3 жилийн хугацаатай тарьж ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд 25 иргэнийг ажлын байраар хангаад байна.

Солонгос улсын рареrless буюу е-баримтын цаасны хэрэглээг багасгах, хэмнэлтийн үр дүнгээс гарсан төсвөөс нийт 400 сая вонны хөрөнгөөр төслийг санхүүжүүлж байна.

Төслийн нээлтийг 5-р сарын 22-нд хийж, санамж бичигт Өгийнуур сумын Засаг дарга, Ногоон Ази сүлжээ ТББ-ын төлөглөгчийн газрын дарга, Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгийн дарга нар гарын үсэг зурж гэрээ байгууллаа.

Өгийнуур суман дахь сурвалжлагч Д.Оюунбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА