АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМЫН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН В.ОРОСООГИЙН ҮР ХҮҮХДҮҮД СОЁЛЫН ТӨВИЙГ ЗАСВАРЛАНА

2019-05-30 10:38:35 | 118 | 0


Архангай аймгийн Цахир сумын соёлын төв нь 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин В.Орсоогийн нэмэржит болжээ. Гавьяат жүжигчин В.Орсоогийн гэр бүлийн хүн Хишигжаргал гуай хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотноо энх тунх амьдарч байгаа. Соёлын төв гавьяат жүжигчний нэрэмжит болсноор түүний хань ижил, үр хүүхдүүд, ач зээ нар нь аавынхаа алдар нэрийг дурсан мөнхжүүлж, уран бүтээл үйл хэргийг суртчлан таниулах олон ажил зохион байгуулж байгаа юм.

Монгол улсын гавьяат жүжигчин В.Орсоогийн нэрэмжит болсон Соёлын төвд 6.0 сая төгрөгийн урлагийн хувцас хэрэглэл, хөгжим, эд зүйлийг бэлэглэжээ. Энэ жил түүний мэндэлсэний 80 жилийн ой тохиож байгаа тул хань, үр хүүхдүүд нь тус соёлын төвд томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд соёлын төвд бүрэн засвар хийж, өнгө үзэмжийг сайжруулан, цахилгаан дулааны шугам шүлжээг бүрэн шинэчлэх юм байна. Мөн 500 ш уран зохиолын ном хандивласан байна. Дээрх ажлуудад зарцуулах 60.0-70.0 сая төгрөгийг гавьяатын үр хүүхдүүд санхүүжүүлэх юм байна.

Мөн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс 14.0 сая төгрөгөөр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулу, халаалтын тогоогоо шинэчлэхээр аймгийн засаг даргад хүсэлт тавьжээ.

Ойн үеэр урлаг соёлын алдартай хүмүүс, нутгаас төрсөн дуучид уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа болно гэж Цахир сумын соёлын төвийн эрхлэгч Д.Чингэс ярьлаа. Соёлын төвийн засварын ажил 4-р сарын 20 ноос эхэлж 6 сарын 20-нд дуусах юм байна.

Цахир суман дахь сурвалжлагч Л.Ганхуяг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА