АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМЫНХАН МОД ТАРИХ ӨДРӨӨР 3000 ОРЧИМ МОД ТАРИЛАА

2019-05-31 03:02:37 | 49 | 0


Өгийнуур суманд өрнөж байгаа Байгаль орчны сарын аян болон Үндэсний мод тарих өдрийн хүрээнд сумын аж ахуйн нэгж байгууллагууд, Өгийнуурын мэдээлэл сургалтын төвөөс иргэдийг оролцоотой мод тарих ажлыг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 900 орчим модны суулгацыг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд үнэгүй тараасан.

Мөн сумын “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайд 1000 ширхэг чацарганы, 1000 ширхэг улиасны суулгацыг тус тус тарьсан байна. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайг дэмжиж 3.150.000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Өгийнуур суман дахь сурвалжлагч Д.Оюунбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА