АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМАНД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019-06-04 10:15:58 | 96 | 0


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Цахир сумын ИТХ, ЗДТГ, хүүхдийн цэцэрлэг болон сургуулийн захиргаа хамтран зохион байгууллаа. Баярын арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа. Ингэхдээ бага ангийн сурагчдын дунд бөхийн барилдаан, ахлах болон дунд ангийн сурагчдын дунд гар зураг, гүйлт, унадаг дугуйн уралдааныг зохион, тэргүүн байр эзэлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа.

 Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 12 хүнийг “Алдарт эх” одонгоор шагнасан юм. Түүнчлэн “Бөртэ дарь эх” төрийн бус байгууллагаас дархан бэр 7, хатан бэр 13, оюунлаг аав,ээж 5, уран бэр 1-ийг шалгаруулж өргөмжлөл энгэрийн тэмдэг гардууллаа.

Цахир суман дахь сурвалжлагч Л.Ганхуяг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА