АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛОВ

2019-06-04 10:17:22 | 116 | 0


Төвшрүүлэх сумын сургуулийн захиргаанаас сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг“-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа, эцэг эхийн зөвлөлийн ажлын тайланг хэлэлцсэн юм. Мөн багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа.

Багш нараас эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, тэдний санал хүсэлтийг авч ажиллажээ. Мөн тус сургуулийн төгсөгч, Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн сургалтын албаны дарга, доктор, профессор Н.Наранчимэг өдөрлөгт оролцож, орчин үеийн хүүхдийн хөгжлийн асуудлаар лекц тавьж байсан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд тулгамдаж буй сэдвээр, хүүхдээ зөв танин мэдэх, багш нартай үр дүнтэй хамтран ажиллах шинэ мэдээлэлтэй болсон талаараа хэлж байлаа.

Түүнчлэн эцэг эхийн зөвлөлөөс ирэх хичээлийн жилд хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар сургуультай хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа.

Төвшрүүлэх суман дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА