АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-06-04 10:19:52 | 45 | 0


5-р сарын 18-ны өдөр Чулуут сумын “Төрийн албан хаагчдын зөвлөгөөн” болж, 170 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Түмэнжаргал, аймгийн ЗДТГ-ын хууль, эрхзүйн хэлстийн дарга Ж.Ундармаа, аймгийн БСУГ-ын хэлтсийн дарга Л.Дэнсмаа, хамтын ажиллагаатай нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, соёлын төвийн дарга бусад албаны төлөөлөл урилгаар ирж, оролцлоо.

Зөвлөгөөнөөр төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж гарсан дүрэм, журмууд, Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлого, төрийн албаны мэрит тогтолцоо, албан хаагчийн ёс зүйн харилцаа, манлайлал зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн мэргэжилтнүүд боловсрол, соёлын үйл ажиллагааныхаа талаар арга туршлагаа хуваалцаж сургууль цэцэрлэгийнхэн өөрсдийн үйл ажиллагаандаа тусган, туршиж үзэхээр боллоо.

Нийт албан хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, уриалга гаргажээ. Хэлэлцүүлгээр Сум орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах, зээл тусламжинд хамруулах, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, нэг бодлого- нэг хөгжил” хөтөлбөр батлуулах, төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэсэн саналууд гарч байлаа.

Мөн зөвлөгөөнд 1992 оноос хойш сумын засаг даргаар ажиллаж байсан дарга нарыг урьж оролцуулан хүндэтгэл үзүүлж, сумын хүндэт иргэн тэмдгээр шагнасан юм.

Чулуут суман дахь сурвалжлагч Ч.Мягмаржаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА