ӨЛЗИЙТ СУМАНД "ЗУРААЧ ЭЦЭГ ЭХ-ХҮҮХЭД" ТѲСѲЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

2019-06-25 09:13:56 | 68 | 0


Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд зорилтот найман аймгийн 28 ерөнхий боловсролын сургуульд эцэг эх багшийн холбоо байгуулах замаар багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, чадавхижуулж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг “Боловсролын чанарын шинэчлэл”тѳслийн хүрээнд хэрэгжиж байгаа Сургууль, Эцэг Эх, Багшийн Холбооны тэтгэлэгт хѳтѳлбѳрт манай сумын СЭЭБХ-ны сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийг оролцуулах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хѳгжүүлэх зорилго бүхий "Зураач эцэг эх-хүүхэд" тѳсѳл хэрэгжихээр боллоо. Төслийн санхүүжилт 5 сая төгрөг бөгөөд зургийн танхимын тоног төхөөрөмж, зургийн хэрэглэгдэхүүнээр хангах юм.

Энэ хүрээнд сум болон сургуулийн удирдлагууд багш, эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулан зургийн дугуйлангийн танхим байгуулах, зургийн сургагч багш бэлтгэх арга замын талаар саналаа солилцож, шийдвэрүүдийг гаргалаа.

“Боловсролын чанарын шинэчлэл” тѳслийн санхүүжилтээр өмнөх жилд сургуулийн дотуур байранд “Эх хэлний өргөө” байгуулж эцэг эх, багш сурагчид хамтран тогтмол үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Өлзийт суман дахь сурвалжлагч Т.Энхцэцэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА