АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМАНД 559200 ТӨГРӨГИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

2019-06-25 09:19:50 | 35 | 0


Аймгийн МХГ-ын ажлын хэсэг өнгөрсөн 5-р сард Чулуут суманд ажиллалаа. Ажлын хэсэг Чулуут сумын цайны газар, хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийн хугацаа дууссан болон хаяг шошгоны зөрчилтэй 559200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.

Уг ажлыг сумын Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гарган зохион байгуулжээ.

Зөрчил илэрсэн зургаан хүнсний дэлгүүрийн эзнийг зохих хуулийн дагуу торгож, шаардлагатай мэдээлэлийг өгсөн байна.

Мөн сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгчээ.

Чулуут суман дахь сурвалжлагч Б.Мягмаржаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА