Хашаат сумын Засаг даргын тамгын газар Чи-Та төсөл (МХСМТ), Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Хашаат сумын малчид, хоршоологчдод сургалт хийлээ. Энд 200 гаруй малчин оролцож, малын түүхий эдийн анхан шатны тордолт, боловсруулалт, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын хоршоо хэрхэн ажиллах малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чанар стандартыг яаж баримтлах, орон нутгийн сайн туршлагууд зэрэг малчдад тохирсон арга ажиллагаа, мэдлэгийн асуудлаар ярилцлаа. Сургалтын явцад “Дэлхийн өвөр”, “Эрдэнэ баян-Өгөөж” хоршооны дарга нар туршлагаа хуваалцав.
“Чи–Та” төсөлд хоёр аймгийн 10 сум, 44 хоршоо хамрагддаг бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс шир, гээд мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг зөв ашиглах, мэдлэг, чадвар арга ажиллагаагаа сайжруулахад анхаарахын зэрэгцээ үржлийн ажлыг зохистойгоор явуулах, мал сүргийн чанар, бэлчээр тэжээлийн менежментийг зохистой болгоход үйл ажиллагаагаа чиглүүлдэг аж.
Малчид “Мал эрүүл чанарлаг бол хүнс эрүүл”, “Хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл бол хүнд ард эрүүл байна” гэсэн зарчимд нэгдэцгээлээ. Сургалтын зардалд төслөөс 2,0 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна.
Хашаат суман дахь сурвалжлагч А.ЛХАГВАСҮРЭН
Сэтгэгдэл үлдээх