БАТЦЭНГЭЛИЙН СААЛЬЧИД "УРАЛДАВ"

2019-10-23 04:35:57 | 29 | 0


    Батцэнгэл сумын ЗДТГ-аас “Саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Сумын Засаг даргын нэрэмжит энэ уралдаан нь саальчдын сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтэд сурталчлах, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж.

Саальчдын баяр гэж болохоор энэ арга хэмжээнд 300 орчим залуу малчин, саальчин оролцжээ. Энэ үеэр “Шилдэг саальчин”, “Хамгийн сүүтэй монголын үнээ”, “Хамгийн сүүтэй гүү”, “Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, “Хамгийн сайхан ааруул”, "Ээдэм унагаах", “Хамгийн амтлаг ээзгий”-г шалгаруулсан юм.

Мөн сурын харваа, "Хос морьтон" уралдаан, цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, саальчдын сэдэвт мэндчилгээ, гоцлол дуу, шүлгийн тэмцээн зэрэг 15 төрлийн арга хэмжээг явуулав.

Нийлбэр дүнгээр тэргүүн байранд Д.Төгс даргатай Дэл баг, дэд байранд Ж.Мэндбат даргатай Хөнөг баг, гутгаар байранд С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарсан бол удаах байруудыг Х.Даваадорж даргатай Цац баг, Х.Амарсайхан даргатай Дайр бор баг, Б.Бямбадорж даргатай Баян-Уул баг эзэллээ.

Батцэнгэл суман дахь сурвалжлагч Н.Базардэрэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА