АХМАДЫН БАЯР - ЧУЛУУТ СУМАНД

2019-10-23 04:37:31 | 38 | 0


  Чулуут сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран Ахмадын баярыг 9-р сарын 31, 10-р сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэлээ.

  Энэ үеэр баярын хурал, тэмцээн зэрэг арга хэмжээнүүд болж, баяртаа 120 гаруй ахмад оролцжээ.

  Ахмадын баяраараа Хүрэм багийн иргэн Нина “Алтан гадас” одон авч, “Саран ээж” цол тэмдгээр Базарсад, Лэвгийшаарав, Бямба-Очир, Батсүрэн, Дайриймаа, Баяндүүрэн, Дэнсмаа нар шагнагдаж, “Энэрэлт ээж”-ээр Г.Отгонбор, Г.Янлай, Г.Бүжинлхам, “Хаан аав”-аар Туваандорж нарыг өргөмжлөв.

  Баярын үеэр ахмадуудын дунд шатар, шагай, дууны тэмцээнүүдийг зохион байгууллаа.

Чулуут суман дахь сурвалжлагч Б.Мягмаржаргал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА