ЦАГ УУРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖЭЭ

2019-10-29 06:33:21 | 20 | 0


Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын “Цэцэрлэг бороо-1” экспедиз нь өнгөрөгч 5 дугаар сард Булган сумын нутагт газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гадаргын ус, усан сангийн нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа үйл ажиллагаа явуулжээ.

Ингэхдээ 2 пуужин харваж, 6 гр урвалж цацсан ба цаг уурт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа үр дүнтэй болж нийт 1797,9 км/кв талбайд 251706 метр/куб ус оруулж, 5.0 сая төгрөгийн хурын усыг буулгасан байна.

Мөн ноцоох зуухаар 6, 7, 8-р сард 3 удаагийн гаралт хийсэн нь ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан үүлгүй, үүл болон агаар дахь услагийн хэмжээ бага байсан учир үйлчлээгүй байна.  

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА