АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМАНД “БИ-БАГШ” УРАЛДААН БОЛОВ

2019-11-01 03:59:02 | 18 | 0


Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Сумын засаг даргын ивээл дор “БИ-БАГШ” уралдаан хоёр үе шаттай боллоо. Эхний шат сургууль, цэцэрлэг тус бүр дээр болж, хоёр хоёр багшийг шалгаруулсан байна.

2-р шатны шалгаруулалтыг Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас гурван мэргэжилтнийг урьж шүүлгэжээ. Уралдаанд нийт 11 багш оролцож, мэдлэг ур чадвараа сорьсноос 1-р байрыг Монгол хэл уран зохиолын багш М.Оюунсүрэн, 2-р байрыг бага ангийн багш Ө.Өлзийсайхан, 3-р байрыг цэцэрлэгийн багш Э.Өлзийсайхан нар эзэлж, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Чулуут суман дахь сурвалжлагч Б.МЯГМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА