АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМЫНХАН АХМАДЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

2019-11-01 04:02:06 | 16 | 0


Өгийнуур суманд Ахмадын баярыг сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.

Баярын арга хэмжээний нээлтэнд сумын Засаг дарга С.Базаррагчаа үг хэлж, сумын Ахмадын хорооны дарга Г.Нарантуяа 2019 оны ололт амжилтаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Энэ үеэр Хөдөлмөр бүтээлээрээ хойч үедээ үлгэр дуурайл болсон ахмадуудыг аймгийн Засаг даргын жуух, Аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, Сумын хүндэт иргэнээр өргөмжилж, мөн Атар газар эзэмшсэний 80 жил, Улаан загалмайн ойн медалиадуур шагнасан юм.

Сумын хөдөлмөр халамж, үйлчилгээний мэргэжилтэн ахмадуудад опертедын тусгай хэрэгслээр үйлчилж, 70-аас дээш настай 30 ахмадад ХХҮГ-аас гарын бэлэг хүргүүлснийг гардуулав.

ЗДТГ-аас нийт ахмад настанд гарын бэлэг гардуулж, албан байгууллагад харьяатай ахмадуудыг байгууллагууд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Мөн багууд ахмадуудаа хүлээн авсан юм.

Ахмадуудын дунд тэмцээнүүд зохион байгуулахд "Өгий мандал ХЗХ, "Энх мэнд фарм” ХХК, “Орхон лхам” ХХК, Хаан банк, Төрийн банк зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлсэн байна.

Өгийнуур суман дахь сурвалжлагч Д.Оюунбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА