АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫНХАН “НОМЫН БАЯР” ТЭМДЭГЛЭВ

2019-11-01 04:05:01 | 18 | 0


Тариат сумын ЕБС, ЗДТГ-аас “Оюунлаг-Тариат” боловсролын хөгжлийг дэмжих сумын дэд хөтөлбөрийн хүрээнд Сумын засаг даргын ивээл дор “Номын баяр”-ыг тэмдэглэлээ.

Номын баярт урилгаар Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Яруу найрагч Т.Галсан, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, судлаач, эрдэмтэн Г.Аким нар оролцож, уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм. Зохиолч, эрдэмтэд ЕБС-ийн сурагчид, багш нарт “Ирээдүйн мэргэд, эцэг эхчүүд”, төрийн албан хаагчдад “Ном бол алт” сэдвүүдээр лекц уншиж, сонирхсон асуултад хариуллаа.

Ардын уран зохиолч Т.Галсангийн зохиолч болсон түүх, яриа сурагчдын сонирхлыг татаж байлаа. Мөн идэвхтэй оролцсон сурагчдад зохиолч Т.Галсан номоо бэлэглэж байлаа.

Номын баярыг тохиолдуулан Ц.Батдэлгэр багштай 5б ангийн хамт олныг “Номын сайн найзууд”, 11б ангийн сурагч Г.Нарантуяаг “Номын сайн нөхөр” шагналаар сумын Засаг дарга Г.Алтан-Очир шагнаж урамшуулав. Мөн сургуулийн номын сангаас “Ном” сэдэвт шүлгийн уралдаан, АХА тэмцээн явуулав.

Шүлгийн уралдаанд 11б ангийн сурагч Г.Нарантуяа, 11а ангийн сурагч Б.Баярмаа, 10а ангийн сурагч Ж.Наянчимэг нар, АХА тэмцээнд 12б ангийн сурагч Б.Лхамсүрэн, 10б ангийн сурагч Ч.Жавхлан, 12б ангийн сурагч Б.Батзориг нар тус тус байр эзэллээ.

Сурагчид нэгэн өдрийг зохиолч, эрдэмтэдтэй уулзаж, сургуулийнхаа номын сангийн шинэ, шилдэг номуудтай танилцаж, ном уншихын хүсэл эрмэлзэл дүүрэн өнгөрүүллээ.

Тариат суман дахь сурвалжлагч В.Хасбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА