АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭНХЭР СУМАНД НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

2019-11-01 04:09:45 | 17 | 0


Цэнхэр сум Намрын үзэсгэлэн худалдаагаа зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээлийн чанар, үзэмж эрс сайжирч, төрлийн хувьд шинэлэг болжээ.

12 иргэн зургаан төрлөөр оролцсоноос СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ төрөлд Цэцэрлэг багийн Б.Бадамсүрэн тэргүүлж, Буйлан багийн Б.Бадамханд, Тамир багийн Ц.Батчимэг нар удаах байруудад, ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ төрөлд Буйлан багийн Ч.Цэрэннадмид тэргүүлж, Алтан овоо багийн Г.Оюунчимэг удаалав.

ОЁДОЛ ЭСГҮҮРИЙН төрөлд Буйлан багийн А.Наранцэцэг түрүүлж, Тамир багийн Ц.Лхамсүрэн, Д.Тунгалаг нар удаалжээ. ТАЛХ НАРИЙН БООВ төрөлд Буйлан багийн Ж.Цэрэндолгор тэргүүлж, Тамир багийн А.Алтанчимэг удаалсан байна. ЭСГИЙ УРЛАЛЫН төрөлд Тамир багийн А.Хишигжаргал түрүүлж, Ч.Цэндсүрэн удаалжээ.

Цэнхэр суман дахь сурвалжлагч Х.Энхмандал

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА