АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМАНД “ӨГИЙ ТҮНШЛЭЛ-2019” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

2019-11-01 04:11:59 | 19 | 0


   “Өгий түншлэл-2019” намрын үзэсгэлэн худалдааг сумын ЗДТГ-аас зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд 25 иргэн бүтээгдэхүүнээ дэлгэсэн байна. Цагаан идээний төрлөөр 11 иргэний 12 нэр төрлийн, гар урлалын чиглэлээр 4 иргэний 8 нэр төрлийн бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3 иргэний 20 нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн төрлөөр 1 иргэний 1 бүтээгдэхүүн, 3 иргэн нутгийн үүлдрийн 6 хуц, 3 ухныг үзэсгэлэнд авчирчээ. Эдгээрийг долоон номинаарцаар шалгаруулахад: Шилдэг гар урлал, оёдлоор сумын Ахмадын бүлэг, Цагаан идээгээр С.Цэрэндулам тэргүүн байр, дэд байр Ш.Цэцэгмаа, Шилдэг хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр “Ногоон ази” ТББ, Шилмэл хуц төрөлд Д.Мөнгөнтөгсийн хуц, Шилмэл ухна төрөлд С.Чүлтэмсүрэнгийн ухна, Шилдэг сав баглаа боодлын төрөлд Э.Бадамгарав нар шалгарлаа.

   Үзэсгэлэнд иргэдээ хамгийн ихээр хамруулсан Тоглох баг Шилдэг багаар шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Өгийнуур суман дахь сурвалжлагч Д.Оюунбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА