АРХАНГАЙ АЙМГИЙН БУЛГАН СУМАНД НОМЫН БАЯР БОЛЛОО

2019-11-01 04:24:02 | 22 | 0


Булган сумын Соёлын төв, сургуулийн захиргаа хамтран МУ-ын Ерөнхийлөгчийн 2012.08.24-ны өдрийн 158-р зарлигийн дагуу албан байгууллага, сурагчдын дунд номын баярыг энэ сарын 16-нд тэмдэглэлээ.

Энэ үеэр “Үлгэрийн баатрууд амилсан багт үзүүлбэр, “Номонд бичсэн захидал” захидлын уралдаан, “Дүр тоглолт”, “Би уншсан номоо зурах дуртай“ гар зургийн уралдааныг явууллаа.

Захидлын уралдаанд 1-р байрт 9-р ангийн сурагч Б.Энхмэнд, 2-р байрт 6-р ангийн сурагч Ө.Дөлгөөнтамир, 3-р байрт 6-р ангийн сурагч Б.Мөнхжин, гар зургийн уралдаанд 1-р байрт 3-р ангийн сурагч Д.Эмүүжин, 2-р байрт 5-р ангийн сурагч Б.Оюунчимэг, 3-байрт 2-р ангийн сурагч Д.Мөнх-Од нар шалгарсан бол дүр тоглолтонд 1-р байрыг Баярмаа багштай цэцэрлэгийн дунд бүлэг, 2-р байрт Наранцэцэг багштай цэцэрлэгийн ахлах бүлэг орлоо.

Багт үзүүлбэрт хүүхдийн цэцэрлэгийн багш ажилчид тэргүүн, дэд байруудыг эзэллээ.

Булган суман дахь сурвалжлагч П.Оюунчимэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА