Энэ сарын 24-нд Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэдэг газарт айлын хотонд түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгснөөр унтраасан байна. Мөн Хан-Өндөр багийн Нарийн өлөнтөд айлын хотонд түймэр гарахад сумын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч унтраажээ.
Хуурайшилттай, салхи шуурга ихтэй байгаа үед ахуйн болон ой хээрийн түймэр гарч болзошгүй байгааг малчид, иргэд анхаарууштай.
Ихтамир суман дахь сурвалжлагч Б.Пүрэвдамба
Сэтгэгдэл үлдээх