АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ ХОТЫН ОРОН СУУЦНУУДЫН ТЭН ХАГАС НЬ СӨХ-Д ХАРЬЯАЛАГДДАГГҮЙ

2020-05-12 09:47:28 | 965 | 0


  Халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед орон сууцны орц, шат, хаалганы бариул зэргийг өдөр бүр цэвэрлэж ариутгах шаардлагатай юм. Энэ ажлыг СӨХ-ны үйлчлэгч нар хийдэг. Харин бүх орон сууцанд цэвэрлэгээ хийгдэхгүй байна.

  Аймгийн хэмжээнд СӨХ-ны үйл ажиллагаа доголдсон байдалтай олон жилийн нүүрийг үзжээ. Харин 2017 оноос ‘’Өрнөх’’ сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан ажиллаж байна. Эднийх найман үйлчлэгчтэй бөгөөд 25 байрыг хариуцдаг. Тэдгээрт 500 гаруй айл амьдардаг. Гэтэл Цэцэрлэг хотын хэмжээнд 50 гаруй орон сууц байдаг ба “Өрнөх” СӨХ-д хамаарахгүй байгаа 25 орчим байранд цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийгддэггүй гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна