Монгол улсын нийт хүн амын 97 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа гэсэн судалгаа бий. Архангай аймгийн хэмжээнд 9000 гаруй нүхэн жорлон байдаг гэсэн тоо байна. Аймгийн төв Эрдэнэбулган суманд гэр хорооллын 3025 айл байдгаас 80 нь эко жорлонтой. Харин 2900 гаруй нүхэн жорлон байна. Газар гэсэж, гадаа дулаарч байгаа энэ үед нүхэн жорлон, муу усны нүхээ ариутгаж халдваргүйтгэх ажлыг иргэд хийх ёстой.
Энэ талаар Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас албан тоот гаргаж, багийн Засаг дарга нарт тодорхой чиглэлийг өгчээ. Нүхэн жорлонг хэрхэн аруитгах талаар аймгийн МХГ, Зооноз өвчин судлалын төвөөс мөн заавар зөвлөмжийг гаргаж, иргэдэд түгээхийн тулд ӨЭМТ-үүд, багийн Засаг дарга нар хамтран ажиллаж байна.
Ариутгалын бодисыг аймгийн төвийн эмийн сангуудаар худалдааж байгаа ба хлорын уусмал нэг кг нь 8000 төгрөгийн үнэтэй байна. Сумд эмийн эргэлтийн сангаараа дамжуулан авч болох аж.
Сэтгэгдэл үлдээх