АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ЗАРИМ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

2020-05-20 05:10:19 | 575 | 0


    Аймгийн Онцгой комисс энэ сарын 04-ний өдөр хуралдлаа. Энэ хуралдаанаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай аймгийн Засаг даргын 280 дугаар захирамжийг гаргав. Захирамжинд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн тоглолт, тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөн, интернет тоглоом, баар, караоке, хурдан морины уралдаан, сүм хийдийн үйл ажиллагааг хориглосон хугацааг  05 дугаар сарын 31-ны өдрийг дуустал сунгалаа. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 10:00-17:00 цагийн хооронд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг хэвээр үргэлжлүүлнэ.

  Түүнчлэн энэ захирамжаар аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт заалны үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дагуу 09:00-20:00 цаг хүртэл ажиллуулахаар болсон юм. Ингэхдээ нэг удаа 12-15 хүнд заалаар үйлчлэх ба хоёр цаг тутамд халдваргүйтгэл, чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг тогтмолжуулан, тоглолт хооронд завсарлагаатай байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.

   Архангай аймгийн хэмжээнд ресторан, хоолны газруудын үйл ажиллагааны цагийн хувиарт өөрчлөлт оруулах захирамж, шийдвэр гараагүй байна. Харин тодорхой хугацаагаар Архи согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан ресторан, хоолны газруудыг 17 цагаас хойш түүгээр үйлчлэхгүй, харин өөрсдийн үндсэн цагийн хуваарийн дагуу ажиллаж болно гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.  

   Мөн жуулчны бааз, амралтын газрыг хаах шийдвэр Архангай аймгийн хэмжээнд гараагүй гэдгийг хэлж байлаа. Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрлөөр, тодорхой хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж болно гэлээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна