АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМЫН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

2020-05-27 04:27:15 | 563 | 0


Улс, аймаг, сумын аварга малчид, алтан төлийн эздийн шагналыг гэр гэрт нь очиж гардууллаа. Хашаат суманд 2019 онд Монгол улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин 7, сумын аварга малчин 20, алтан төлийн эзэн хоёр төрсөн юм. Ийнхүү тус сум улсын аварга малчин 10, аймгийн аварга сайн малчин 50 гаруй, сумын аварга малчид 100 гаруйтай болоод байна. 

Монголын радиогийн нэрэмжит Алтан төлийн эздийг 1978 оноос эхлэн тусгай болзлын дагуу шалгаруулан шагнадаг уламжлалтай. Ийм хүндтэй шагналыг Хашаат сумаас 11 малчин хүртжээ. Алтан ботгоны эзэн нэг, алтан унаганы хоёр, алтан тугалаар нэг, алтан хурганы эзэнээр тав, алтан ишигний эзэнээр хоёр малчин шалгарч байв.

2019 онд сумандаа 350 гаруй адуугаараа тэргүүлж яваа Балдоржийн Жигдэн 112 унага байжуулан авч, Алтан унаганы, мөн ямаагаар 1026 ямаатай болж, 390 ишиг байжуулсан Гомбодагвын Санжаадорж алтан ишигний эзэн болж шагналаа гардлаа. Сумаас сүүлийн найман жилд алтан төлийн эзэн ес тодроод байна.

Хашаат суман дахь сурвалжлагч А.ЛХАГВАСҮРЭН

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна