Хашаат суманд энэ жил 12 мянган га-д энгийн механик аргаар оготно устгал хийж, 1245 ширхэг шувууны суудал байрлуулжээ. Тус суманд отор нүүдлээр малчид их ирдэг, үлийн цагаан оготно сумын нийт газар нутгийн 90 хувьд тархсан зэргээс бэлчээр доройтсон. Бэлчээрийн даац 15 дахин хэтэрч, ургамлын бүтэц муудсан байна.
Ийм үед малчид ч гар хамхин суусангүй оготны нүхэнд ус цутгах, цооногт сав суулгах, утах зэргээр хортон мэрэгчидтэй тэмцэж, бэлчээр сэлгэлт хийхэд анхаарч байгаа ажээ.
Хашаат суман дахь сурвалжлагч А.ЛХАГВАСҮРЭН
Сэтгэгдэл үлдээх