АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМАНД “ХОРГЫН НОГООН ГУДАМЖ” МОД ТАРИХ АЯН ӨРНҮҮЛЖЭЭ

2020-05-28 02:59:36 | 43 | 0


   “Хан Залаа” ТББ-с санаачлан Тариат сумын ЗДТГ-тай хамтран “Хоргын ногоон гудамж” мод тарих аян өрнүүллээ. Энэ хүрээнд төв зам дагуу улиас тарьж, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэрэг ургамлууд тарилаа. Аянд нутгийн иргэд, үе үеийн төгсөгчид нэгдэж, 10 хоногийн дотор 10 гаруй сая төгрөгийг цуглуулжээ. Сумын ЗДТГ, ЕБС, 12б ангийн сурагчид, хүүхдийн цэцэрлэгийн хамт олон хандив өргөсний зэрэгцээ албан байгууллагууд мод бут суулгах суулгацны нүх ухаж, идэвхтэй оролцов. “Хоргын ногоон гудамж” мод тарих аяныг санаачлагч “Хан Залаа” ТББ-ын тэргүүн, аймгийн харцага П.Жаргалсайхан нөхдийн хамт ирсэн байлаа. Мөн нутгийн уугуул, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм. Тэрээр улиас 170, хайлаас 1000, голт бор 30, монос, тэхийн шээг, өрөл зэрэг чимэглэлийн сөөг ургамлууд авчирч аянд нэгджээ.

Тариат суман дахь сурвалжлагч В.ХАСБААТАР

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна