АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМЫН ТАЙХАР ЧУЛУУ ОРЧМЫГ ЭНЭ ЖИЛ Ч ТОХИЖУУЛНА

2020-06-02 03:32:10 | 91 | 0


2017 онд сум хөгжүүлэх сангийн 9.8 сая төгрөгөөр Тайхар чулуу орчимд тохижилт хийжээ. Үүнд худалдаа хийдэг хүмүүст зориулж саравч , явган хүний 500 метр зам , хайс, Тайхар чулууны домгийг бичсэн самбар, нийтийн 00, хогийн сав зэрэг ажлыг "Тайхар” жуулчны баазаар гүйцэтгүүлсэн байна.

Сумын зүгээс Тайхар чулууны орчмын газар хүн, малын хөлөөр талхлагдаж байгаа учраас хамгаалах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд энэ жил ч мөн тохижуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ихтамир суман дахь сурвалжлагч Б.Пүрэвдамба

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна