АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМАНД ШУУДАН ШУУРХАЙ БОЛЖ МАГАДГҮЙ

2020-06-11 03:31:08 | 885 | 0


   Цахимаар мэдээ мэдээлэл минут, цаг тутамд дамжуулсаар байгаа ч цаасан хэвлэл байгаа цагт “Шуудан” байсаар л байх болно. Шуудан агаарааар, газраар үргэлжилсээр олон жилийн түүхийг элээж байгаа билээ. Хайрын үгтэй захидлаас эхлээд төрийн албан бичиг, хэн бүхний цаасан дээр бичсэн хүсэл тэмүүлэл, бүтээл туурвил, хэвлэл сонин гээд бүгд шуудантай холбоотой.

   Зах зээлийн үед бүтцийн өөрчлөлт энэ тэр, тогтоол шийдвэрээс болоод орон нутгийн шуудангийн үйлчилгээ, хүн тээвэр янз бүр болсон. Хот хооронд хувийн машин, автобус явдаг болсноор аймгийн хүн тээврийн асуудал шийдэгдэж, харин албан бичиг, сонин хэвлэл дамжуулах шуудангийн үйлчилгээ бас унаж туссан удаатай. Хэвлэл шуудан цаг хугацаандаа ирдэггүй, албан бичиг, захидал тэр болгон явахаа больж, алба амины хүнд дайж гараас гарт хүрдэг болсон. Мөн сонин сэтгүүлийн захиалга ч багассан. Өнөө жил тэр тусмаа 4-р сараас аймгийн шуудан долоо хоногт нэг удаа даваа гарагт тогтмол ирдэг болсон байна.

   Сумын шууданч Ш.Ганзоригтой уулзаж тодруулахад: Би “Монгол шуудан”-гийн шууданчаар 20,000 төгрөгийн урамшуулалтай байхаас эхлээд 13 жил ажиллаж байна. Өнөөдөр үндсэн цалинтай ажилтан нь болсон. Манайхаар Өдрийн сонин, Архангайн амьдрал,  Монголчуудын амьдрал сонин, Соронз, Бизнес мэдээ, Архангай зэрэг сонин, сэтгүүлүүд захиалга хийгдэж хүргэгдэж байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан бичиг, хувь хүмүүсийн захидал, цахилгаан манай шуудангаар дамжиж байна. Гадаадын илгээмж, захидал ч явж байна.

   Хот хоорондын хүн тээвэрийн автобус манайхаас лхагва, баасан, ням гаригт явдаг. Би сумын тээвэр зохицуулагч учир явах албан бичгээ гурван удаа албан ёсны шуудангаар явуулж байна. Харин ирэх сонин, сэтгүүл албан бичиг захидал харилцаа долоо хоногийн даваа гаригт тогтмол ирж байгаа. Манайх байнга явдаг такситай гэрээ байгуулсан.

   “Учраа олж байгаа” шуудангийн ажилд нь итгэл өгч, шуудан шуурхай болохнээ хэмээн албан байгууллага, ард иргэд сонин сэтгүүл захиалагчдад хүргэж байгаа нь энэ. Сонин сэтгүүлийн шар хуудсанд бичсэн бүхэн түүх болж үлддэг билээ.

Тариат суман дахь сурвалжлагч В.ХАСБААТАР

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна