“Хангайн бүтээгдэхүүн дэлхийд” уриатай Глобал Номадик Продукт ХХК нь “Монгол сарлагийн сүү”-гээр хийсэн бяслагийг Япон, шар тосыг Америкийн зах зээлд борлуулдаг юм байна. Тариат сумын Тэрх багт тус компаний сүү боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд орлоо. Хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 10 гаруй хүн түр ажлын байртай болсон байна.
Одоогийн байдлаар өдөрт 800 литр сүү авч байгаа ба Тэрх, Цагаан нуур баг, Хангай сумын Арбаясгалан багийн малчид сүү нийлүүлэх гэрээ хийжээ.
Тариат суман дахь сурвалжлагч В.Хасбаатар
Сэтгэгдэл үлдээх