АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМАНД ОВОО ТАХИЛГЫН НОМ АЙЛДАВ

2020-06-26 10:40:46 | 899 | 0


Далай чойнхор вангийн хошуу Тэрхийн цагаануурын овоо тахилгын номыг зуны эхэн сарын шинийн хорин нэгний билэгт сайн өдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам нутгийн уугуул МУСГЗ Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд уншиж уул ус, лус савдаг, байгаль дэлхийгээ баясгалаа. Энэхүү буянлаг ажлыг Тариат сумын Цагаан нуур багийн уугуул Т.Оргил-Эрдэнэ ивээн тэтгэжээ.

Мөн Алтаадын 13 их овооны номыг айлдаж, Тариат сумын анхны улсын аварга малчин Ринченгийн хүү сумын сайн малчин Пүрэв ивээн тэтгэв.

Тариат суман дахь сурвалжлагч В.Хасбаатар

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна