Эрдэнэмандал сумын төвийн хашаа, гудамж, барилга, обьектын хаяг нь нэгдсэн стандартгүй, том жижиг, янз бүрийн өнгөтэй, өөр тэмдэглэлтэй гэхчлэн харилцан адилгүй байдаг. Энэ байдлыг цэгцэлж нэгдсэн хаягжуулалт хийж байна. Ингэснээр гудамж, хашааны хаягууд нэг өнгө, дэвсгэр, стандарттай болох юм.
Хаягжилт хийснээр түргэн тусламж, онцгой байдал, цагдаа, төрийн үйлчилгээ иргэдэд хүргэх, хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн бүртгэлүүдийг нэгдсэн байдлаар оновчтой хийх, цаашлаад иргэд өмч хөрөнгөө бүртгүүлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал, шат дамжлагыг багасгах ач холбогдолтой юм.
Тус ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн .... төгрөгийн санхүүжилтээр хийж байна.
Тэрчлэн сумын Өнөр хорооллын иргэдийг стандарт шаардлагад нийцсэн ундны цэвэр усаар хангах худаг удахгүй ашиглалтанд орно. Цаашид сумын хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус худгийг мөн Орон нутгийн хөгжлийн сангийн .....төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа юм.
Эрдэнэмандал суман дахь сурвалжлагч Б.Отгонсүрэн
Сэтгэгдэл үлдээх