90 ЖИЛИЙН ОЙГООР НУТГИЙН ХҮҮ ТҮРҮҮЛЛЭЭ

2015-10-04 08:54:43 | 737 | 0


Хангай сумын 90 жилийн ойн баяр наадамд Улсын начин Б.Амарзаяа тэргүүтэй 128 бөх хурд хүч, ир бяраа гайхуулан барилдсанаас Хангай сумын харьяат аймгийн начин Б.Мөнхтулга түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэж аймгийн начин У.Батгэрэл, аймгийн начин Мөнх-Эрдэнэ нар шөвгөрлөө.

Түрүү бөх Б.Мөнхтулгын өвөө аймгийн начин Ядамсүрэн нь сумын 30 жилийн ойгоор үзүүрлэж, түүхт 50 жилийн ойгоор дөрөвт үлдэж байжээ. Түүнчлэн одоогоос арван жилийн өмнө буюу сумын 80 жилийн ойгоор Б.Мөнхтулга хүү өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж байснаа дурсан ярьж ачит аав, ээж, ах дүү нар нутгийн зон олондоо баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА