ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАР ХАНГАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА

2015-10-07 03:21:58 | 492 | 0


Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг сумын иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж,  шинжилгээнд хамрууллаа.

Хангай сум байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр сумын дарга асан Я.Дүгэрсүрэнгийн охин Д.Мөнхтуяа сумын иргэдийг үзлэгт хамруулах саналыг төсөл хэрэгжүүлэгчдэд тавьж шийдвэрлүүлэн амжилттай хэрэгжүүлсэн байна.

  Суманд зохион байгуулагдсан үзлэгт нийт 953 хүн хамрагдсан байна. Үзлэгийн дүнгээр эрүүл 296, хортой хавдрын сэжигтэй дөрөв, хоргүй хавдар 27, хавдрын урьдал өвчин 109, хяналтын үзлэг 11, бусад өвчлөл 506 тохиолдлыг оношилж, эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ 53-ыг хийсэн байна.

Мөн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж, хавдрыг эрт үед нь оношилж, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хорт хавдрын илрүүлэлт, хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр сургах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. Эмнэлгийн нийт 20 эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж шинэ мэдлэг, мэдээлэл олгосон байна. Үзлэгийн хугацаанд сурталчилгааны материал, хавдраас сэргийлэх 12 төрлийн санамж 1500 ширхэг, “Шинэ амьдрал” эрүүл мэндийн сэтгүүл 150 ширхэгийг тарааж нийтийн хүртээл болгожээ. Тус үзлэг оношилгоо нь сумын иргэдэд эрүүл мэндийн болон эдийн засгийн   томоохон дэмжлэг болсон үр дүнтэй ажил болсон байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА