ХОС МОРЬТОН, ХОС ДЭЭЛТЭН ШАЛГАРУУЛЛАА

2015-10-07 03:25:44 | 931 | 0


Баярын арга хэмжээний нэг болох “Хос морьтон, Хос дээлтэн” уралдаан наадамд өнгө нэмж байлаа. Уралдаанд оролцогч хосууд хос дээл, хувцас, хос мориор ижилсэх ёстой. Тус уралдаанд арав гаруй хос морьтон оролцсоноос Э.Баттулга, Цогзолмаа нарын гэр бүл түрүүлж, Г.Гантулга, Б.Цолмон нарын гэр бүл хоёрт орсон бол С.Нэргүйхүү Б.Гандулам нарын гэр бүл гуравт орсон юм.

Дэлхийд хаа ч байхгүй нүүдэлчний соёл, малч удам, монгол ахуйг хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор тэмцээн зохиогддог байна. Тэмцээнд оролцогч хосууд морио унаж малаа хариулах, монгол дээл хувцасаа өмсөх төдийгүй өөрсдөө оёод өмсдөг байх нь чухал юм гэдгийг онцолж байлаа. Энэ уралдаан жил бүр уламжлал болж явагддаг юм байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Санал асуулга

ШАР НОХОЙ ЖИЛИЙН “ЕСӨН АЛДАРТАН”-Д НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА