Би Ихтамир сумын Бугат хэмээх нутагт ирээд хорь гаруй жил амьдарлаа. Өдий зэрэгтэй амжилттай яваа маань нутаг ус, өвөг дээдсийн минь буян юм. Монгол хүн чинь уул ус, газар шороогоо дээдэлж байж л буян хишгийг нь хүртдэг жамтай. Бид ч ялгаагүй өвөг дээдсийнхээ түүхэн уламжлалыг сэвтээхгүй авч явахын тулд хөдөлмөрлөж явна. Төр засаг намайг үнэлж ийм хүндтэй шагналуудын эзэн болгосонд туйлын их баяртай байна. 2015 онд 2044 мал тоолуулсан. Үүнээс зургаан зуу гаруй нь адуу.
Ө.Нямбаяр багаасаа малд нүдтэй, адуунд дуртай хүү байсан гэнэ. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн малч удмаа үлдээхийн тулд хүүгээ малчин болгохоор бэлтгэж байгаа нь монгол нутгийн малч удам тасрахгүйн баталгаа гэлтэй. Ийнхүү жил жилийн сар шинийн босгон дээр улс, аймаг, сумын сайн малчны шагналыг гардуулдаг уламжлалын дагуу аймаг сумын удирдлагууд 19 сум, 101 багийн малчдын хотонд зочиллоо. Гал бичин жилд малчин иргэдийн хөдөлмөр зүтгэл их байж, мал сүрэг онд мэнд орохын өлзийтэй ерөөлөөр сурвалжилгаа өндөрлөе.
Сэтгэгдэл үлдээх