АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-11-18 14:47:37 | 966 | 0


Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл” байгуулагдан ажиллахаар болжээ. Энэ хамтын ажиллагааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллах үеэр эхлүүлээд байна. Хамтран ажиллах гэрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гарын үсэг зурлаа. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллах хугацаандаа 13 байгууллага, Өгийнуур, Цэнхэр, Өндөр-Улаан, Тариат, Эрдэнэбулган сумдад ажиллах юм. Энэ үеэр орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм байна. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна