Жэрэс олон улсын байгууллагаас манай аймагтай уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд аймгийн засаг дарга Мөнхнасан, Жэрэс олон улсын байгууллагын төв азийн бүсийн захирал Майяа-Лиза Форс нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Жэрэс ОУБ нь манай аймгийн ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, тэднийгчадавхижуулан мэдлэгжүүлэх ажлуудыг хийх юм.
Сүүлийн жилүүдэд малчид малын чанар гэхээсээ илүүтэйгээр малын тоог чухалчилдаг болсноор малын тоо хэт ихэссэнээр байгаль цаг уурын хувьд өөрчлөгдөж байгаа талаар яригдах болсон. Тиймээс малчдад цаг агаарын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэ бүхэнтэй тэмцэх чадамжийг ард иргэдтэр дундаа малчдад бий болгох зорилгоор цаг агаарын уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багатайгаар даван туулах мэдлэгийг нэмэгдүүлэх ажил хийгдэх юм. Санамж бичиг нь гурван жилийн хугацаатай манай аймагт хэрэгжих юм.
Сэтгэгдэл үлдээх