АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАВДУГААР ХУРАЛДААНААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

2017-12-05 17:22:21 | 1215 | 0


Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан12-р сарын 1-ний өдөр болов. Гурван төлөөлөгч чөлөө авч, 36 төлөөлөгч хуралдаа ирж, ирц 92 хувьтай байлаа. Оны эцсийн энэ хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилт, 2018 орон нутгийн төсвийн төслийн тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоох тухай гэсэн таван асуудлыг хэлэлцлээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна