Өнгөрөгч 5 р сарын 18-19-ны өдрүүдэд Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нар 6 багт хуваарилагдан ажиллалаа. Багш нар сурагчдын теле хичээлээ хэрхэн хийсэнтэй танилцан, зуны нэмэлт даалгаврын багцыг хүргэж өгсөн байна. Дэлгэрэнгүй
Өнгөрөгч 3сарын 30, 31-нд Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар төв, хөдөөгийн багуудаар явж, сурагчдынхаа теле хичээл болон багш нарын өгсөн даалгаврыг хэрхэн хийж байгаатай танилцаж, дараагийн даалгаврыг хүлээлгэн өгчээ. Дэлгэрэнгүй
Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй “Малчид дуулж байна” улсын хоёрдугаар уралдааны Гала тоглолтонд тус сумын Дайр бор багийн малчин Л.Соёлмаа, С.Нэргүй нар шалгаран оролцлоо. Дэлгэрэнгүй
Батцэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ард иргэдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилж, архины хор уршгийг таниулах зорилгоор "Архины эсрэг хамтдаа" дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Батцэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ард иргэдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилж, архины хор уршгийг таниулах зорилгоор "Архины эсрэг хамтдаа" дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Батцэнгэл суманд өрнөж байгаа “Хамтдаа хийцгээе” аяны хүрээнд сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” эрчүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр “Өрхийн тэргүүн”, “Эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” гэсэн сэдвүүдээр мэдээлэл Дэлгэрэнгүй
Билгийн тооллын намрын дунд сарын билэгт сайн өдөр Батцэнгэл сумын Баян-Уул багийн харьяат, Улсын сайн малчин Самбуугийн Лхагважавын гэр бүлээс өөрийн малчнаар ажиллаж байсан Өгийнуур сумын харьяат Б.Хишигдэлгэрт иж бүрэн гэр, Баян-Уул багийн залуу малчид болох Т.Энхбат, Э.Билэгдэмбэрэл, С.Сүхбаатар, Баян-Уул багийн харьяат 8-р ангийн сурагч Г.Ганчимэг нарт сүргийнхээ дээжээс төллөх насны тус бүр таван хонь бэлэглэлээ. Дэлгэрэнгүй
Батцэнгэл сумын ЗДТГ-аас “Саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Сумын Засаг даргын нэрэмжит энэ уралдаан нь саальчдын сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтэд сурталчлах, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж. Дэлгэрэнгүй
Түркийн Олон улсын “Тика” байгууллагын санхүүжилтээр Батцэнгэл сумын “Тамир” хүүхдийн цэцэрлэгийн 2 бүлэг 1 урлагийн заал бүхий 20*10 м харьцаатай барилгын өргөтгөлийг барьж эхэллээ. Барилгын ажил 4-р сарын 10-аас 6-р сарын 1 хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Дэлгэрэнгүй
4-р сарын 29, 30-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо болсон Бүжиг дэглээч, МУСТА Лувсандоржийн Сүхбатын нэрэмжит "Бүжгийн цомирлог" хүүхдийн анхдугаар наадамд Батцэнгэл сумын сурагчид амжилт дүүрэн оролцлоо. Ахлах, дунд, цэцэрлэгийн насны ангилалд 15 сурагч хамтлаг болон гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдсөнөөс 12а ангийн сурагч Б.Хулан СУИС-ийн бүжгийн ангид элсэх эрхийн бичгээр шагнуулсан бол дунд насны ангилалд 9а ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль, Цэцэрлэгийн насны ангилалд “Яр Дэлгэрэнгүй