Энэ жилийн мөсний баярыг Хангай сумын ИТХ, Хүүхдийн цэцэрлэг хамтран зохион байгууллаа. Баярт сумын зургаан багийн иргэдээс гадна Тариат, Цахир сумын иргэд оролцлоо. Энэ үеэр олс таталт, мөсөн шагай, сумо, волейбол, тэшүүр, буухиа зэрэг тэмцээнүүд болж, мөн үндэсний хувцасаар гоёсон шилдэг хосыг шалгаруулжээ. Дэлгэрэнгүй
Хангай сумын ЕБС-иас “Урлагийн наадам – 2019”-ийг зохион байгуулав.. Наадмын агшин. Дэлгэрэнгүй
Хангай сумын ахмадууд сар бүрийн 15-нд дуун цэнгүүн явуулж хэвшжээ. Энэ сарынхад Тариат сумын "Цагаан нуур" багийн ахмадууд хүрэлцэн ирж, цэнгүүн өрнүүн боллоо. Тэмцээнд дуугаар 1-р байрт Хангай сумын Д.Төгсжаргал, 2-р байрт Тариат сумын С.Саруултуяа, 3-р байрт Хангай сумын Х.Даваасамбуу, тусгай байрт Тариат Ч.Нарантуяа, Хангайн Т.Нина нар орж, бүжгээр 1-р байр Тариат сумын н.Энхээ, С.Саруултуяа нар, 2-р байрт Д.Отгонбаяр Ц.Оюунтүлхүүр нар, тусгай байрт Л.Цэрэндаш, Ч.Нарантуяа, Дэлгэрэнгүй
Хангай суманд улсын төсвийн 1.0 тэрбум төгрөгөөр гүүр, зам тавьж байна. Тодруулбал Ухаа гүвээний гол дээр гүүр барих, тэндээс сумын төв дундуур 4км сайжруулсан зам тавих юм. "Саруул харгуй" ХХК гүйцэтгэж байгаа зам 70%-ийн гүйцэтгэлтэй ба 2020 онд дуусна. Харин гүүрийг хүлээж аваад байна. Дэлгэрэнгүй
Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг 2018 онд улсын төсвөөс 532 сая төгрөгөөр барихаар болсон. Гэвч тендерт шалгарсан "Баян могд" ХХК одоог хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй байна. 2019-2020 оны хичээлийн жилд тус цэцэрлэг 10 гэрт 128 хүүхэд,18 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэлгэрэнгүй
Архангай аймгийн Хангай сумын 140 гаруй өрхийн 30 гаруй нь Тэрх багийнх юм. Эдгээр өрхийн ажилсаг малчдын цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнийн АЛТАН НАМАР үзэсгэлэн худалдаа болов. Дэлгэрэнгүй
Аймгийн Засаг даргын захирамжаар Хангай сумын Баян-Улаан багийн малчин Б.Баярдалай, Гичгэнэ багийн Л.Энхболд, Ноёнхангай багийн Н.Батбаатар, Чандмань багийн Ж.Батчулуун, Тэрх багийн А.Ганчөдөр, Арбаясгалан багийн малчин Р.Баттулга нар "Аймгийн аварга малчин" цол хүртэж, батламжаа гардан авчээ. Дэлгэрэнгүй
Хангай сумын ажил үйлсээрээ тэргүүлж буй Чандмана багийн Ж. Батчулуун, Тэрх багийн А.Ганчөдөр, Гичгэнэ багийн Л.Энхболд, Арбаясгалан багийн Р.Баттулга, Баян-Улаан багийн Б.Баярдалай, Ноёнхангай багийн Н.Батбаатар нар Аймгийн аварга малчин болов. Дэлгэрэнгүй
“Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж-Нийгмийн эрүүл мэндийг дэмжье” уриан дор “Тэрхийн голын жавар” мөсний баярыг 01 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 150 гаруй хүн оролцож гүйлт, мөсөн шагай, тэшүүр, кирлинг, буухиа, олс таталт гэсэн төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулав. Дэлгэрэнгүй
-2018 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр есөн ажлыг хийжээ. Үүнээс онцлоход Соёлын төвийн дээвэр шинэчлэх ажлыг цахим тендер шалгаруулалт явуулж барилга угсралтын Гурван тамир ХХК нь 39.330.262 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийсэн байна. Дэлгэрэнгүй