Хашаат суманд энэ жил 12 мянган га-д энгийн механик аргаар оготно устгал хийж, 1245 ширхэг шувууны суудал байрлуулжээ. Тус суманд отор нүүдлээр малчид их ирдэг, үлийн цагаан оготно сумын нийт газар нутгийн 90 хувьд тархсан зэргээс бэлчээр доройтсон. Бэлчээрийн даац 15 дахин хэтэрч, ургамлын бүтэц муудсан байна. Дэлгэрэнгүй
Улс, аймаг, сумын аварга малчид, алтан төлийн эздийн шагналыг гэр гэрт нь очиж гардууллаа. Хашаат суманд 2019 онд Монгол улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин 7, сумын аварга малчин 20, алтан төлийн эзэн хоёр төрсөн юм. Ийнхүү тус сум улсын аварга малчин 10, аймгийн аварга сайн малчин 50 гаруй, сумын аварга малчид 100 гаруйтай болоод байна. Монголын радиогийн нэрэмжит Алтан төлийн эздийг 1978 оноос эхлэн тусгай болзлын дагуу шалгаруулан шагнадаг уламжлалтай. Ийм хүндтэй шаг Дэлгэрэнгүй
Хашаат сумын нутаг бүхэлдээ цас ихтэй өөрийн болоод өөр аймаг, сумаас малчид нутгийн аль гайгүй гэсэн өвөлжөө хаваржаанд нутаглан хүнд өвөлжсөн. Залгуулаад хаврын сар гарсаар олон удаа хавсарга, цас, шуургатай байж, малчид зутруухан, мал сүрэг сульдуухан байна. Бэлчээрт идэш хомс, сум, багийн аюулгүйн байдлын, малчдын бэлтгэж нөөцөлсөн өвс дуусаад байна. Дэлгэрэнгүй
Өнгөрсөн долоо хоногт улс, аймгийн Онцгой байдлынхан Хашаат суманд ажиллажээ. Эмч нарын бүрэлдэхүүн багийн иргэдэд хүрч, эрүүл мэндийн үзлэг хийсэн байна. Хашаатын Жаргалант багаас бусад багт өвөлжилт хүндэрсэн байна. Малчид Өлзийт сум, Булганы Гурванбулаг, Могод, Төв аймгийн Эрдэнэсант руу отроор нүүжээ. Дэлгэрэнгүй
Хашаат сумын Засаг даргын тамгын газар Чи-Та төсөл (МХСМТ), Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос Хашаат сумын малчид, хоршоологчдод сургалт хийлээ. Энд 200 гаруй малчин оролцож, малын түүхий эдийн анхан шатны тордолт, боловсруулалт, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын хоршоо хэрхэн ажиллах малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чанар стандартыг яаж баримтлах, орон нутгийн сайн туршлагууд зэрэг малчдад тохирсон арга ажиллагаа, мэдлэгийн асуудлаар ярилцлаа. Сургалтын явцад “Дэлхийн өвө Дэлгэрэнгүй
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан суман дахь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн төв, Ахмадын хороо хамтран “Гэр бүлийн Үнэ цэнэ, Эрүүл байх үндэс, хүндэтгэл хайрлал харилцан суралцах” сэдвийн дор “Зөвлөе дэмжье, хамтаръя, тусалъя” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт иргэд, ахмад, дунд залуу үеийнхэн, Эрүүл мэндийн төвийн хамт олон, хүүхдийн цэцэрлэгийн дөрвөн бүлгийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Дэлгэрэнгүй
Хашаат сумын Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болж, 630 гаруй эмэгтэй оролцов. Чуулган хоёр өдөр үргэлжилж гар бөмбөг, дартс, даам, ширээний теннис, олс таталт, буухиа гэсэн тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, хүндэтгэл хүлээн авалт, уулзалт ярилцлагаар үргэлжлэв. Чуулганыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ивээн тэтгэж, мэндчилгээ дэвшүүлэн оролцсоны дээр Монголын Зөв амьдрах ухааны зөвлөх багш, геологич судлаач Цэвээндоржийн Агайлий “Монгол ухаан” сэдвээр сонирхолтой лекц уншив. Дэлгэрэнгүй
Хашаат сумын Цайдам багт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас багийн иргэд, малчдын дунд нээлттэй өдөрлөг хийв. Өдөрлөгөөр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас 2018 онд ажлын үр дүнг тайлагнаж, цаашид хийх ажлын талаар иргэдтэй ярилцаж, санал бодлыг сонсов. Цогцолбор газрыг зохистойгоор хамгаалах зохих мэдлэг ойлголттой байж, иргэний эрх үүргээ ухамсарлан хамтын ажиллагаагаа сайжруулахыг тус газраас уриалж байлаа Дэлгэрэнгүй
-Хашаат сум байгуулагдсаны 95 жилийн баяр наадмаар тус сумаас төрөн гарсан алдар цуутнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэд бол: Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дуурь бүжгийн эрдмийн театрын жүжигчин Монголын радиогийн нэвтрүүлэгч, МУАЖ Г.Равдан, Монгол улсын хөдөлмөрийн баатар, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн хошой медальт, бөхийн спортын 2017 оны онцлох тамирчин, МУГТ-н С.Батцэцэг, Улаанбаатар хот дахь Хашаат нутгийн зөвлөлийн тэргүүн, бригадын генерал Б.Ганбаат Дэлгэрэнгүй
Сайн бүхний нөмөрт орчлон зөв эргэдэг. Санаа зөв явахад хүмүүний заяа тэгширдэг ээ. Хашаат сумын Цагаан хад багийн иргэн Т.Дагмид төрөлх сумынхаа эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин бэлэглэжээ. Тумбаашийн Дагмид гэж хэн бэ? Тэрээр бүр хүүхэд байхын адуу малд эрэмгий байсан болоод ч тэр үү залуугаасаа хурдан морь уяж сум, багийнхаа том бага баяр, наадамд уралдуулан олон ч удаа айраг түрүү авч нутаг усандаа сайн уяач гэгдэж байсан байн Дэлгэрэнгүй