Хангайн нурууны Ноён оргил Суварга хайрханаас эх авах Цэнхэрийн голын хоржигнох чимээ, урсгалд нь гялтганах нарны туяанаа амгалан өглөөг анирдах нь таатай. Гүйлт, дасгал хослуулан дэвээ шаваагаа үзэх бөхчүүд, эр биеийн ихэмсэг дэвэлт нь байгалийн сайханд уусаад бахархалтай аж. ЦЭНХЭР ХАНГАЙН ХҮЧТЭН клубынхэн наадмын бэлтгэлээ нутагтаа хийж буй нь энэ. Дэлгэрэнгүй
Цэнхэр суманд ЦЭВЭР ОРЧИН-2020 аян өрнөж байна. Энэ аяны хүрээнд ЕБС-ийн хамт олон сумынхаа төвд байдаг хүүхдийн тоглоомын тайлбайн хогийг цэвэрлэж, эвдэрч хэмхэрснийг засч, буджээ. Сагсны шийднүүдийг гагнаж, хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой болголоо. Мөн сургуулийнхаа гадаа мод тарьжээ. Дэлгэрэнгүй
Архангай аймгийн Цэнхэр сумын 7а ангийн сурагч Цэрэнтогтохын Одмаа хорио цээрийн дэглэмтэй энэ үед бусад хүүхдийн адил гэрээсээ суралцаж байна. Тэрээр цахим орчинд хамтран хичээллэх "ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ" CHALLENGE-ийг өрнүүлж, найзуудыгаа уриалан дууджээ. Хэдийгээр сурагчид гэр гэртээ хичээллэж байгаа ч тэднийг идэвхжүүлэх, хамтран суралцахад нь ямар нэг хөшүүрэг хэрэгтэй байгаа аж. Тиймээс Одмаа охин өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьжээ. Дэлгэрэнгүй
5-р сарын 3-нд Цэнхэр багийн Халзангийн давааны хавтгайд ой хээрийн түймэр гарч, 10 га газар өртжээ. Түймрийн голомтод орон нутгийн иргэд, малчид, төрийн албан хаагчид идэвхтэй ажиллаж, 5-р сарын 6 гэхэд бүрэн унтраажээ. Дэлгэрэнгүй
Самбуу овогтой Эрдэнэбат, Аюушжав овогтой Наранцэцэг нар 2006 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Гэрийн эзэн С.Эрдэнэбат хурганы арьсыг гараар элдэж, үнэг, булган малгай, үслэг өмсгөл тэргүүтнийг урладаг. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч гараа хумхиж суусангүй. Эхнэр болон бүлгийн гишүүдтэйгээ хамтарч, гэрийн бүрэн яс мод хийж цоохорлож, модон эдлэлийг мөн захиалгаар хийнэ. Эхнэр Наранцэцэг нь оёдол хийж, сумынхаа иргэдийн дээлний захиалганд дарагдаастай. Хүүхэд, Дэлгэрэнгүй
Малчид маань өвлийн хүйтрэл, их цасны аяыг давж ядан байх зуур мал төллөлт зэрэгцлээ. Малын даац ч улам л нэмэгдэж байна. Цаг агаар тогтворжиж, дулаарч байгаа ч мал төллөлт хүндрэлтэй хэвээр. Төл дутуу гарах, өл алдах, хөлдөх, зулбах зэрэг тохиолдол элбэг байна. Малчид эх мал, сувай малаа ялгаж хариулах, шөнө жижүүрлэж хонох, муу малаа тэжээх зэргээр ажиллаж байгаа ба өвс тэжээл хомсдуухан гэнэ. Дэлгэрэнгүй
Сумын сургуулийн багш Л.Үрэлнийтөгөл энэ жил 4-р ангитай. Хорио цээрийн энэ үед хүүхдүүдтэйгээ уулзаж, хичээлд нь туслах, эцэг эх гэр бүлийн хүмүүстэй санаа бодлоо хуваалцаж, хүүхдээ хэрхэн хичээл хийлгэх талаар харилцан зөвлөлдөнө. Хүүхэд бүрийн гэр бүлийн амьдралтай танилцаж, хичээлийн даалгавраа өгч, эргэх холбоотой байдаг. Дэлгэрэнгүй
Сар шинийн амралтаар хөдөөг зорих хөдөлгөөн нэмэгдсэн. Малчны хотонд ирсэн “гийчид” замын хорио сунгасан учир буцаагүй байна. Энэ үеэр багийн эмчийн дуудлагын тоо нэмэгджээ. Дэлгэрэнгүй
Шинийн 1 нд орсон цаснаас болж Цэнхэр суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Тэр дундаа Буйлан багийн нутаг цас ихтэй, цасны зузаан дунджаар тэгш тал газраа 40-50 см байна. Малчид хорио цээрийн дэглэмийн дараа сумын аюулгүй нөөцөөс өвс өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Дэлгэрэнгүй
Шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тэмдэглэх, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилготой “ Мөсний баяр” энэ сарын 11-нд Цэнхэр суманд боллоо. Дэлгэрэнгүй